
Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012
Улаанбаатар хотноо 10 хоног амжилттай үргэлжилэн өнөөдөр аваргудаа
шалгаруулан хаалтаа хийх гэж байна.

Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн-2012 Улаанбаатар хотноо 10 хоног амжилттай үргэлжилэн өнөөдөр аваргудаа шалгаруулан хаалтаа хийх гэж байна. Тэмцээнд Хятад, Хонконг, Энэтхэг Ливан, БНСУ, Япон, Сингапур, Сири, Тайвань, Бахрейн, Индонези, Монгол, Иран, Казахстан, Филиппин, Саудын Арабын баг буюу нийт 16 баг өрсөлдөн эхний шатанд дөрвөн хэсэгт тойргоор тоглон Хонг-Конг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдан Сингапур 16-т, Казакстан 15-т, Монгол 14-т, Хонг-Конг 13 дугаар байрт тус тус шалгарсан юм. Хармин хоёрдугаар хэсгийн тоглолтод шалгарсан 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, Бахрейн 12-т, Индонез 11-т, Энэтхэг 10-т, Сирийн баг есдүгээр байрыг тус тус эзэлсэн.
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 14.00 цагт Саудын Араб, Ливан,16.00 цагт Тайвань, Филиппин, 18.00 цагт Япон, Иран, 20.00 цагт БНХАУ, БНСУ тоглохоор хуваарь гараад байгаа юм.
Ц.Болор