
Ажлын өдрүүдэд автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картын
захиалгыг сургуулиуд маргаашнаас буюу ажлын эхний өдрөөс авч эхлэх юм
байна.

Ажлын өдрүүдэд автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картын захиалгыг сургуулиуд маргаашнаас буюу ажлын эхний өдрөөс авч эхлэх юм байна. Шар карт, тасалбарын наалтыг захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь цээж зурагийн хамт сургуулийнхаа оюутны холбоондоо хандах хэрэгтэй аж.
Оюутны шар картыг 2100 төгрөгөөр захиалах бөгөөд хоёр жилийн турш хүчинтэй. Мөн өнгөрсөн жил 4200 төгрөгөөр захиалж байсан наалтын үнэд өөрчлөлт орохгүй бололтой. Энэхүү картыг жилд нэг удаа захиалан, виза картандаа нааж жилийн турш ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүй зорчих эрхтэй юм.
Ц.Болор