Мэдээлэл технологи, программ хангамжийн “Майкрософт”
компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс “CNN”-д өгсөн ярилцлагадаа ирээдүйн хамгийн ашигтай салбарыг тодорхойлжээ. Тэрбээр
“Өмнө нь тэрбумтан хүмүүсийн ихэнхи нь мэдээлэл, технологийн салбараас төрдөг байсан.
Харин одоо, ирээдүйд эрчим хүчний салбараас төрнө” гэжээ. Ялангуяа байгаль,
экологид ээлтэй эрчим хүчний салбар баяжихад хамгийн боломжтой салбар болохыг
тодорхойлсон байна.