
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч
хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон билээ. Энэ нь замын хөдөлгөөний
ачааллыг бууруулах үүднээс авч буй арга хэмжээ юм.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон билээ. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс авч буй арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжихээр болсон. Тодруулбал, даваа гаригт 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл 08.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү зохион байгуулалтад Онцгой Байдлын Ерөнхий газар, гал түймэр, түргэн тусламжийн төв, Нийтийн тээврийн автобус, такси, Төрийн тусгай хамгаалалтын авто бааз зэрэг газрын тээврийн хэрэгсэлд дээрх захирамж хамаарахгүй юм байна.
Ц.Болор