
Өнгөрсөн долоо хоногт гаргасан тооцооллоор нүүрсний ордыг 33 тэрбум ам.доллараар худалдагдах санал гаргасан байна. Босогчид Энэтхэгийн ерөнхий сайдын гэрийн гадаа үймээн дэгдээсэн бөгөөд цагдаа нар жагсагчдийг тараахын тулд усаар шүршиж, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эсэргүүцэл үзүүлэгчид ерөнхий сайдыг огцорхыг шаардаж байгаа юм.
Параламентийн гишүүд болоод ард иргэдийн зүгээс 2005-2009 оны хооронд олсон бүх ашиг орлогыг зөв хувиарлаж чадаагүй. Нүүрсний том орд гэнэтийн их ашиг авчирсан. Түүний захиран зарцуулалт хийгээд ашиглалт ил тод байж ч адаагүй хэмээн эсэргүүцлээ ийнхүү илэрхийлж байгаа юм. Эсэргүүцэгчид өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн параламентийг огцруулахыг шаардаж эхэлсэн. Эсэргүүцэл үзүүлэгчдийн тэргүүн Бахаратияа Жаната “ Ерөнхий сайд энэ бүх утгагүй зүйлсийн хариуцлагыг хүлээх ёстой учир нь тэр ерөнхий сайд болохоосоо ч өмнө нүүрс, уул уурхайн яамны сайд байхдаа энэ бүх гажуудлыг бий болгож эхэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Жагсагчид ерөнхий сайд болон конгрессийн гишүүн Анна Хазаре нарыг авилгын гол буруутнууд хэмээн үзэж энэтхэгийн улс төрийг булингартуулагчид хэмээн нэрлээд байгаа юм. Жагсаал өрнүүлэгчид “Бид энэ тэмцлээрээ өөрсдийн эрх ашгаа хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахгүй. Золиос болсон ч бай газар нутаг ирээдүйнхээ төлөө тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдээд тухай Асошейтэд пресс агентлаг мэдээлэв.
Э. Мөнх