Гэвч энэ цуурхалыг батлах мэт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал одоогийн Засгийн газар болоод АН-ынхны “Сонирхолтой сэдвүүд”-ийг зарлав. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын энэ сануулга Н.Алтанхуягийн Засгийн газрын өнгийг, хэр урт наслахыг хэлээд өгөх шиг болов.
Р.Амаржаргал өөрийн сануулгаа “анхаарал татахуйц сэдвүүд” хэмээн “анхааруулжээ”. Тэрээр Н.Алтанхуягийн гаргаж буй бодлого, шийдвэрийн цаана мөн Ардчилсан намынханы байр суурийн ард ямар нууц төлөвлөгөө нуугдаж байгааг бараг л илчиллээ. Үнэхээр “Ардчилсан засаг” гэж хөл хөөрцөг бологсодын цаана ямар улс төр явагдаад байгааг нарийвчлан дүгнэж үзвэл их л эвгүй дүр зураг буугаад байна.
Ингээд илүү тайлбаргүйгээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын “анхаарал татахуйц сэдэв”-үүдэд анхаарлаа хандуулцгаая. Түүний анхааралтай уншиж, дүгнэх ёстой гэсэн 15 сануулгыг бүрэн эхээр нь хүргэе.
1. Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч, эрх үүргийн хуваарилалтын цаана ямар улс төр байна вэ?
2. Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана ямар улс төр байна вэ?
3. УИХ дахь МАН-ын бүлгийг ”хясах” үйлдэлийн цаана ямар улс төр байна вэ?
4. УИХ-ын дарга томилохдоо яарч сандарсаны цаана ямар улс төр байв?
5. Н.Алтанхуягийн олон удаа давтаж буй “дундын зовлон шүү” гэсэн үгны цаана ямар улс төр байна вэ?
6. УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улс төр.
7. Шинэчлэлийн төлөө засгийн газар бүрдлээ гэж хэвлэлээр шуугиулж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
8. Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсаны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь ямар улс төр вэ?
9. Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
10. Засгийн газрын дотор “мини засгийн газар” байгуулах гэсэн зарим сайдын оролдлого юунд хүргэх вэ?
11. Биокомбинат, дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын асуудал Ерөнхий сайдын анхаарлыг яагаад татаад байна вэ?
12. Засгийн газрын бал сар гэгдэх эхний 100 хоногт ямар реформ хийх бололцоотой вэ?
13. УИХ-ын байнгын хорооны шийдвэр 6 гишүүний ирцтэй, 4 гишүүнээр шийдэгдэх дэгтэй болсон нь дэвшил үү, ухралт уу?
14. Таван толгой, Оюу толгой асуудлаар “эх оронч” царай гаргаад байсан эвсэл байр сууринаасаа ухрах чиглэл, аргументууд ямар байх бол?
15. МАН конструктив сөрөг хүчин байх магадлал бий юу? г.м маш олон сэдэв байна.
Р.Амаржаргалын тодорхойлж буйгаар Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана ямар улс төр байна вэ? Засгийн газрын гишүүдийг гаднаас томилно гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл яагаад замхарсан бэ? Ямар сайд нар Засгийн газар дотор “мини Засгийн газар” байгуулах гээд байна вэ? Увсынхан уу? Архангайнхан уу? эсвэл наанаа хамтарсан юм шиг мөртлөө “Шударга ёс” эвслээ гол бодлогоос үлдээж байгаа хэрэг үү? УИХ-ын даргыг томилохдоо яагаад яарч сандарсан бэ? Ерөнхий сайд Н.Алтанхуяг “дундын зовлон шүү” гэж дахин дахин давтаад байгаа нь ямар учиртай вэ? Тэрээр яагаад Биокомбинат, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сонирхоод байна вэ? Юу болох гээд байна вэ? МАН-ын бүлэгийг байгуулахгүй гээд байгаагийн цаана ямар асуудал байна вэ? Энэ бүхэн үнэхээр анхаарал татаж байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын энэ бүх сануулгыг эргэцүүлж үзэхэд олон зүйлийн зангилаа тайлагдах гээд байна. Зангилааны үзүүрийг барьж тайлчихвал ч улс төр сонирхолтойгоос гадна халуухан болно. Ямар ч байсан Ерөнхий сайд байсан, нэлээд юмны учирыг мэдэх Р.Амаржаргал олон зүйлийн зангилааг гаргахаар бариад авчихлаа. Одоо түүнийг ямар үйлдэл үзүүлж, ямар шийдвэр гаргаж, ямар бодлого баримталж, ямар мэдэгдэл хийхийг хүлээх шинэ ажил өрнөлөө.

24tsag.mn
Э.Баярхүү