
Ажлын өдрүүдэд автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картын захиалгыг сургуулиуд өнөөдрөөс авч эхэлнэ.

Ажлын өдрүүдэд автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картын захиалгыг сургуулиуд өнөөдрөөс авч эхэлнэ. Шар карт, хүчинтэй наалтыг захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь цээж зурагийн хамт сургуулийнхаа оюутны холбоондоо хандах хэрэгтэй аж.
Оюутны шар картыг 2100 төгрөгөөр захиалах бөгөөд хоёр жилийн турш хүчинтэй. Мөн өнгөрсөн жил 4200 төгрөгөөр захиалж байсан наалтын үнэд өөрчлөлт орохгүй. Энэхүү картыг жилд нэг удаа захиалан, виза картандаа нааж жилийн турш ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүй зорчих эрхтэй юм.
Ц.Болор