Үргэлжлэн орсон борооны улмаас хүчтэй үерт цохиогсон Бирмд өнөөдрийн байдлаар 85 мняга гаруй иргэд орон гэргүй болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Бирмийн Ирравади Делта хотноо 2008 оноос хойш үерийн гамшигт нэрвэгдэн 130 мняган хүн амь насаа алдсан гэсэн статистик тооцоо гарсан байна. Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор олон хоног үргэлжсэн орж буй борооноос үүдэлтэй үер одоогийн байдлаар 250 мянган га цагаан будааны талбайг сүйтгэсэн байна. Бирмийн ерөнхийлөгч гамшигт өртсөн бүс нутгуудад очиж байдалтай танилцсан бөгөөд үерт автсан ихэнх суурингууд гэрэл цахилгаан болоод харилцаа холбооны хэрэслүүд тасарсан байгаа гэнэ.
Цагаан будаа бол Бирмийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн билээ. Гэтэл үеэрт цохигдон их хэмжээний ургац алдсан нь эдийн засагт нөлөө үзүүлж болзошгүй хэмээн эдийн засагчид сэтгэл зовинож байгаа аж. Энэхүү хүндэрлийн хэрхэн давж гарахыг Бирмийн шинэ засгийн газар мэдэх биз ээ.

Э.Мөнх