

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд ОУ-ын мастер Б.Гүндаваа, Их мастер Д.Шаравдорж, Их мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер Г.Мөнхгал, ФИДЕ мастер М.Гүнбаяр нар багтжээ. Тамирчдын дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн дасгалжуулна.
Харин эмэгтэй багт Их мастер Б.Мөнгөнтуул, Их мастер Т.Батчимэг,ОУ-ын мастер Д.Янжиндулам,ОУ-ын мастер Б.Анхчимэг, ФИДЕ мастер С.Отгонжаргал нар багтжээ. Эмэгтэй шатарчдын дасгалжуулагчаар МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан ажиллах юм.
Ц.Болор