Өнгөрсөн ням гаригт БШУ-ы сайд Л.Гантөмөр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан.

Өнгөрсөн ням гаригт БШУ-ы сайд Л.Гантөмөр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтаар их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийг 20-50 хувиар нэмэгдүүлэх саналаа уламжилсан. Үүний БШУ-ы сайд Л.Гантөмөр 10 хувиас илүү нэмэхгүй байхыг сануулсан юм. Харин өнөөдөр БШУЯ-наас сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг эцэслэн шийдвэрлэсэн талаараа хариу өгөхөөр болсон байна.
Б.Золбоо