

Энэ хүрээнд эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод VIII сарын 28-наас IX сарын 1-нд явагдах Grassroots instructor буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалтанд хамруулна.
Мөн ийнхүү “ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ – ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн нээлтийн ёслол ирэх сарын 1-нд 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох аж.
Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш нарын сургалтын нээлтийн ажиллагаа маргааш 09.00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Төв байранд явагдана.
Ц.Болор
Сэтгэгдэл (1)