
Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын
тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран “Өвөрхангай-түншлэл
2012” үзэсгэлэн худалдааг ирэх сарын 21-23-ны хооронд зохион
байгуулахаар болжээ.

Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран “Өвөрхангай-түншлэл 2012” үзэсгэлэн худалдааг ирэх сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ нь 12 дахь жилдээ болж буй бөгөөд орон нутагт бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлан таниулах, зах зээлээ тэлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох гэнэ. Үзэсгэлэн худалдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Аюуш баатар”-ын талбайд болох бөгөөд энэ үеэр бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэхээс гадна “Алтан намар” ургацын баяр, “Бизнес фестиваль”, Шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ.
Ц.Болор