
Өнөөдөр Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Хятадын элчин сайдтай уулзалт хийнэ. Ирэх лхагва гарагт Монголд Хятадын соёлын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 29-ны өдрөөс есдүгээр сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх Хятадын соёлын сарын хүрээнд “Хуан Жу Гэг” киногоор танил болсон жүжигчин Жао Вей манай улсад зочлохоор болсон юм. Түүнийг Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас урьсан байна.