
Нигерт нүүрэлсэн гамшигт улс орнуудын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Ирланд, Польш зэрэг орнуудаас хүнсний болоод хувцас ахуйн хэрэглээний тусламжууд ирээд эхэлжээ. Өмнөд Доссо мужид хамгийн их хохирол учирсан бөгөөд 10 мянга гаруй айлын орон сууц дахин ашиглагдахыг аргагүй болон эвдэрч сүйдсэн байна. Мөн нийслэл Ниами хот болон хотын захын хорооллууд хохирол их амсжээ.
Энэ удаагийн үер 1920 оноос хойш болоогүй их гамшиг дагуулсан үер байв. Ийнхүү ихээр хохирол амсах болсон шалтгаан нь иргэд голын эрэг дагуу суурьших болсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Зөвхөн орон гэргүй болсон иргэдээс гадна их хэмжээний цагаан будааны талбай үерт автсан аж. Энэ нь хүнсний хомсдол ихтэй африкийн орнуудад улам ч хүндхэн нөхцөл байдал үүсгэх нь тодорхой. Баруун африкийн орнуудад үер ган гачигаас үүдэлтэй хүнсний хомсдол тохиох магадлал ийнхүү өсч байгаа юм.
Нигерийн засгийн газраас гэр оронгүй болсон иргэд болоод бүс нутгуудад 1400 тонн хүнс тэжээл, 900 мяган еврогийн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэсэн ч эдгээр нт хангалттай байж чадахгүй учир олон улсын тусламж авахад хүрээд байгаа юм.
Одоогийн байдлаар эхний ээлжинд 35 тонн хүсний бүтээгдэхүүн хүргэсэн аж. Энэ тусламж цаашид өснө. Баруун африкийн бусад орнууд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ.
Э.Мөнх