
81 настай Руберт Мурдок өнгөрсөн бямба гаригт “Хунтайж Харри. Түүнд завсарлага өг” хэмээн твиттертээ бичжээ. Тэрбээр “Хунтайж ямар нэг байдлаар олон нийтийн анхааралд байдаг, олон нийт ч түүнд хайртай, бүр Лас Вегаст зугаацахад нь ч дуртай” хэмээн нэмсэн байна. Мөн ням гаригт нь “Хунтайж Харрид хэлэхэд камертай нөхдөөс болгоомжил” хэмээн твиттертдсэн байна.
Харри өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст үдэшлэгт оролцож байхдаа зочид буудлын өрөөнд нүцгэн байсан зургууд нь ТМZ сайтад өнгөрсөн Мягмар гаригт тавигдсан юм. Харин Английн “Нар” сонин ордны анхааруулгыг үл тоож баасан гаригт хунтайжийн нүцгэн зургуудыг эхний нүүрэндээ нийтэлсэн юм.
Одоогоор хааны гэр бүлээс хунтайжийн шуугиант үйлдэлд ямар нэгэн хариу хэлээгүй байна.
Д.Идэр