
Америкийн шүтээн шоу нэвтрүүлэг алдарт од Кетти Перриг нэг жилийн 20 сая долларын гэрээтэй шоуны шүүгчээр ажиллахыг санал болгосон билээ. Дуучин бүсгүйд саналаа зөвшөөрүүлэхийн тулд тус нэвтрүүлгийнхэн ихэд хичээсэн байна. Гэсэн хэдий ч Кетти Перри саналыг нь хүлээж аваагүй тул Америкийн шүтээнийхэн өөр шүүгчийн эрэлд гарсан аж.
Шүүгчээр ажиллахад боломжтой хүмүүсийн тоонд Никки Минаж, Фарелль Уиллиамс, Кейт Урбан болон Ник Жонес нар багтаж байна.
Өнгөрсөн сарын сүүлээр дуучин Мария Кери Америкийн шүтээнд 18 сая доллараар ажиллахыг зөвшөөрснөөр түүний хувьд хөгжмийн нэвтрүүлгийг хамгийн өндөр үнээр шүүж буй хэрэг болсон юм.
Америкийн шүтээнд Женнифер Лопез 12 сая, Войс шоунд Кристина Агулера 10 саяаар гэрээ хийсэн бол Бритни Спийрс Х Факторт 16 саяар ажиллахаар тохиролцжээ.