
Зимбабве улсын улсын сан хөмөргөд 50 тонн зааны яс хуримтлагдсан тул тус
улсын Засгийн газар Мөхөж буй төрөл зүйлийг олон улсад худалдаалах
конвенцийн дагуу олон улсын зохицуулагчид хандахаар болжээ.

Зимбабве улсын улсын сан хөмөргөд 50 тонн зааны яс хуримтлагдсан тул тус улсын Засгийн газар Мөхөж буй төрөл зүйлийг олон улсад худалдаалах конвенцийн дагуу олон улсын зохицуулагчид хандахаар болжээ. Тэд хуримтлагдсан ясыг дуудлага худалдаагаар борлуулан, олсон орлогыг тус улсын зааны тоо толгойг хамгаалж үлдэхэд зарцуулахаар шийдсэн байна. Жамаараа үхсэн бол хууль ёсоор зөвшөөрсөн ангаас олсон яснууд ийн хуримтлагдсан ба зарим хэсгийг нь хулгайн анчдаас хураан авсан аж.
Зимбабве улсын Цэцэрлэгт хүрээлэн болон онгон байгалийн хэрэг эрхлэх газрын орлогч захирал Виталиса Чаденгийн өгүүлснээр энэ тивдээ хамгийн ихэд тооцогдох 100000 гаруй тоо толгой бүхий зааны сүргийг хамгаалж үлдэхийн тулд жилд 30 сая ам.доллар шаардлагатай байгаа ч энэ хэмжээний хөрөнгө гаргах боломж Зимбабве улсын Засгийн газарт алга байгаа гэнэ. Тус улс хамгийн сүүлд 2008 онд олон улсын зах зээл дээр зааны яс худалдах зөвшөөрөл авч байсан юм. Тухайн үед 3.9 тонн зааны яс худалдаалжээ.
Д.Ундрах 24tsag.mn