Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.
Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамран сургах тойргийг тогтоон мөрдөж байна.
Та бүхэнд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаалыг танилцуулж байна
Аймгуудын хамран сургах тойргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн тухайн аймгийн Боловсролын газрын цахим хуудаст хандан авах боломжой..