Увс аймгийн Тариалан суманд болсон хурдан морины уралдааны үеэр нэг дор олон хүүхэд унаж, бэртсэн ноцтой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар хурдан морины уралдааны зохион байгуулалт, хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн шалтгааныг хэлэлцэн цаашид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр ярилцлаа. Үүнд:
- Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооны бүрэлдэхүүнд холбогдох мэргэжлийн байгууллага, Монголын Морин спорт уяачдын холбооны төлөөллийг оролцуулж, хамтран ажиллах;
- Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороод уралдааны зам талбай, хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих;
- Зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зэрэг хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар хэлэлцлээ.