
“Зөвхөн Японд төдийгүй азийн орнуудаар дайрч өнгөрсөн хар салхинуудаас хамгийн томоохонд нь цоогцогдохуйц хар салхи байлаа” хэмээн хар салхи судлаач Жемс Рейнольд цохон тэмдэглэжээ. Хар салхи гурван хэсгээс бүрэлдэж байсан бөгөөд хүчтэй шуурга, усан бороо дагуулан гамшиг тарьж байсан.
Шуурга маш хүчтэй шуурч байсан учир харах орчин хязгаарлагдан, бараан үүлээр хучигдсан байжээ. Хотын иргэд бүгд гэртээ бүгэж хотын гудамжаар гаралгүй байсан учир хүний амь хохирсон тохиолдол гарсангүй. Харин цөөхөн хүн гэмтсэн гэсэн мэдээг NHK телевизийн мэдээгээр дамжуулжээ. Мөн ийм хэмжээний шуурганд тэсвэртэй байж чадсан нь Японы барилгын чанарыг харууллаа хэмээн хэвлэлүүд бичиг байгаа юм. Японд болсон хамгийн хүчтэйд тооцогдож байсан хар салхи бол 1956 онд Наха хотод болсон хар салхи хэмээн тэмэдэглэгдээд байсан юм.
Болавен хар салхи цаашлан Солонгосыг чиглэж байгааг цаг уурчид анхааруулж байгаа. Солонгосыг чиглэсэн хар салхи өнөөдөр маргаашт солонгост шуурах гэнэ. Гэхдээ салхины эрч суларсан учир тийм ч их хохирол үзүүлэхгүй байх хэмээн найдаж байна. Уг хар салхи Японоос өмнө Хятадын өмнөд мужууд болон Хонконг, Тайванийг дайрсан юм.
Э. Мөнх