
Оршин суугчдыг гэртээ үлдэж, хүчтэй шуурга, ширүүн борооноос өөрсдийгөө хамгаалахыг эрх баригчид зөвлөсөн байна. Японы олон нийтийн телевиз NHK-ээр “Хуй салхи машинуудыг эргэтэл шуурахад далайн давалгаа 12 метр өндөрт хүртэл давалгаалсан” хэмээн нэвтрүүлжээ.
Японы цаг уурын агентлаг хуй салхийг цагт 180 км-ийн хурдтай байх бөгөөд 252 км цаг хүртэл ширүүснэ хэмээн тооцоолж байжээ. Харин NHK телевизийн мэдээлснээр 140 км цагийн хурдтай байсан гэв.
Шуурганы улмаас тус арлын Наха нисэх онгоцны буудлаар дамжих орон нутгийн болон олон улсын бүх нислэгүүд хойшлогдсон байна.
Болавен хуй салхи одоогоор Солонгосын нийслэл Сөүл хотын баруун хэсэгт байрлах Пенинсуларуу чиглэсэн байна. Цаг уурчид Болавен хуй салхийг ойрын 50 жилд байгаагүйгээрээ ширүүсч магадгүй хэмээн таамаглаж байна.
Д.Идэр