
Даваа гарагт 1,6, мягмар гарагт 2,7, лхагва гарагт 3,8, пүрэв гарагт 4,9, баасан гарагт 5,0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Гэхдээ бүтэн өдрөөр хөдөлгөөнд оролцуулахгүй биш. Өглөөний 07.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Хязгаарласан өдрүүдэд Улаанбаатар хотын Их тойруу зам болон түүний доторх замуудад, Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар, Төвийн салаанаас Энхтайваны гүүр хүртэлх хэсэг, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос Долоон буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойргоос ХААИС-ийн уулзвар, Дарь эхийн уулзвараас Бэлхийн уулзвар, Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Гэхдээ энэ хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй аж.
Б.Чимэг