Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Батзаяаг өнөөдөр МҮОНТ-ийн ММ агентлагийн захирлаар томилжээ. Томилгоог Засгийн газраас хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Батзаяаг өнөөдөр МҮОНТ-ийн ММ агентлагийн захирлаар томилжээ.
Б.Батзаяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд гурван жил гаруй хугацаанд ажиллаад дээрх агентлагт томилогдож байгаа юм байна. Тэрээр үүнээс өмнө NTV, Ийгл зэрэг телевизэд албаны дарга, сэтгүүлчээр тус бүр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Б.Золбоо