
Харин УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас бүлгийн хурлын талаар тодруулахад “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан. Орон нутгийн сонгуулийн тухай хууль, 2012 оны төсвийн тодотгол, өмнөх чуулганаар барьсан зарим хуулийн төслийн асуудлаар ярилцаж хуулийн төслүүдийг дэмжсэн” гэв.
Мөн бүлгийн хурлаар АН-аас дэвшүүлэх дэд сайдуудын асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч уг асуудлаар зөвлөлдөөгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо