
“Хоёр шөнө, гурван өдөр", “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээлээрээ
үзэгчдийг байлдан дагуулж байсан “ЭсТи” студийн бас нэгэн шинэ бүтээл
болох "Хоёр тоосго" баримтат киноны нээлт боллоо.

“Хоёр шөнө, гурван өдөр", “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан “ЭсТи” студийн бас нэгэн шинэ бүтээл болох "Хоёр тоосго" баримтат киноны нээлт боллоо. Энэхүү киноны найруулагчаар тус студийн захирал Б.Амарсанаа ажилласан юм. Уг кинонд дэлхийн II дайны үед олзлогдож, Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай гарах ба хамгийн гол нь дайны хор хөнөөл, аюул, хүн хүнээ хүндлэх итгэх тухай өгүүлсэн юм. "Хоёр тоосго" гэдэг бол эцсийн бүлэгтээ хоёр хүний нөхөрлөл, хоёр ард түмний найрамдлын тухай мөн хоёр тоосгоор хөлдөж үхэхээс сэргийлж байсан тухай өгүүлэгдэх ажээ. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэхүү түүхэн киноны баатрууд нь одоо ч амьд сэрүүн байгаа юм. Гол дүрийн нэг Шарав гуай одоо 92 настай бөгөөд манай улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн аав билээ. Өнөөдрийн киноны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын анхны ерөнхийлөнч асан П.Очирбат, тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа болон түүний аав Шарав гуай, найруулагч Б.Амарсанаа, Г. Равдан зэрэг хүмүүс оролцож санал бодлоо солилцсон юм.
Д.Ундрах 24tsag.mn