Шударга ёсны эвсэлт оюутны холбоо-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч жагсаал хийхээр болсон. Тэд хууль хяналтын байгууллага болон төрийн өндөрлөгүүдэд хандан Шударга байхыг уриалахаа мэдэгдээд буй.

Шударга ёсны эвсэлт оюутны холбоо-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч жагсаал хийхээр болсон. Тэд хууль хяналтын байгууллага болон төрийн өндөрлөгүүдэд хандан Шударга байхыг уриалахаа мэдэгдээд буй. Мөн Төрийн ордны хоёр талд тайван зогсолт хийхээ мэдэгдсэн юм. Харин өнөөдөр энэ талаараа хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хурал МАХН-ын төв байр цагаан ордонд 12.00 цагаас болно. Хуралд УИХ-ын гишүүн, шадар сайд Тэрбишдагва, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга Д.Батцогт нар дэмжиж оролцохоор болсон байна.
Б.Чимэг