

Уг хөдөлгөөнийг өнөө жилээс эхлэн Иран улс даргалж дээд хэмжээний уулзалтыг Тегеранд зохион байгуулж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 30-31-нд дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн үргэлжлүүлэн ирэх сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улс Ирантай эртний түүхийн улбаатай. Их Монголын эзэнт гүрний нэг хэсэг болсон Ил Хаант улсын үеийн Монголтой холбоотой түүх, соёлын арвин өв Иран улсад байдаг. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn