Өнгөрсөн баасан гаригт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тэсэрч дэлбэрэх сургалтын бөмбөг хогийн савнаас олдсон.

Өнгөрсөн баасан гаригт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас тэсэрч дэлбэрэх сургалтын бөмбөг хогийн савнаас олдсон. Тус бөмбөгийг сургалтын үед хэрэглэдэг учраас олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилтад оролцсон америк цэргүүд үлдээгээд явсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан. Хэн үлдээснийг эрх хайхаар Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд ажилласан боловч олоогүй. Тиймээс хэргийг ТЕГ-т шилжүүлж, ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид шалгахаар болжээ.
Б.Чимэг