
Жил бүрийн намар УДЭТ-ын өдрүүдийг орон нутагт зохион байгуулдаг. Тус
театрынхан энэ удаа баруун бүсийн аймгуудаар аялан тоглохоор боллоо.

Жил бүрийн намар УДЭТ-ын өдрүүдийг орон нутагт зохион байгуулдаг. Тус театрынхан энэ удаа баруун бүсийн аймгуудаар аялан тоглохоор боллоо. 37 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг ирэх сарын эхээр Баян-Өлгий, Говь-Алтай аймагт очиж Д.Мэндсайханы "Ээж ээ", Ш.Гүрбазарын "Надаар тоглосон хайр", Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", С.Михалковын "Бардам туулай" жүжгээ тоглох юм. Ардын жүжигчин Г.Мягмарнаран аялан тоглолтын багийн ахлагчаар томилогджээ. Сонирхуулахад, зуны амралтаа дуусгаж ажилдаа орсон УДЭТ-ынхан ерөнхий найруулагч, маркетингийн албаны даргаа сольж, бүтцээ нэлээд өөрчилж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn