
Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” зохиолоор
“Монгол кино” нэгтгэлийнхэн уран сайхны кино хийж байгаа билээ

Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” зохиолоор “Монгол кино” нэгтгэлийнхэн уран сайхны кино хийж байгаа билээ. Өнгөрсөн жил энэхүү киноны ихэнх зураг авалт дууссан бөгөөд одоо эвлүүлэг, хөгжмийн зохиолын ажил ид өрнөж байна. Энэхүү киноны хөгжмийг төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав бичиж буй аж. “Талын зам 505” уран сайхны киноны гол дүрд ардын жүжигчин А.Очирбат, Д.Гүрсэд болон ОХУ-ын “Мосфильм”-ээс уригдан ирсэн жүжигчид тогложээ. Төмөр зам түшиглэн зураг авч байгаа учраас киноны гол зургуудыг Хонхор өртөө болон Дорноговь аймагт авчээ. Түүнчлэн, “Талын зам 505” уран сайхны кино хоёр ангитай байх аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)