
Норвегийн Греаккер хотын “Soli Brug” галерей алдарт Рембрандтын хөрөг зургийг алдсан тухайгаа албан ёсоор мэдээлжээ.

Норвегийн Греаккер хотын “Soli Brug” галерей алдарт Рембрандтын хөрөг зургийг алдсан тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Ливен Виллемс ван Хоппенолын бүтээсэн эл хөргийг тус галерей Британийн нэгэн цуглуулагчаас худалдан авсан байна. Галерейн удирдлага даатгалын мөнгө хэмнэх зорилгоор зургийг Греаккер руу шуудангаар илгээсэн нь ийнхүү замаасаа алга болсон гэнэ. Шинжээчид Рембрантын эл хөргийг 85.000-150.000 ам.доллараар үнэлж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn