

Есдүгээр сарын 8-нд “Fers Function House”-д 19.00 цагт болох тус шоунд урилгаар монголын “reggae” хөгжмийн урсгалаар тоглодог “Souljahs” өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Мөн “Coke’n Beat-2012” наадмын дөрөвдүгээр байрын шагналт “Power” хамтлаг болон дуучин Л.Насанбуян нар “reggae” урсгалын дуунуудыг коверлон дуулж, DJ Chin reggae сэтээр үзэгчдийг догиох юм.
SMP production”-аас зохион байгуулж байгаа шоуны тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.
Ц.Болор