Засгийн газрын бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт хийж олон агентлагуудыг
татан буулгаж байгаа. Харин үүний зэрэгцээ зарим төрийн өмчит компани,
корпорациудыг байгуулж эхлээд байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт хийж олон агентлагуудыг татан буулгаж байгаа. Харин үүний зэрэгцээ зарим төрийн өмчит компани, корпорациудыг байгуулж эхлээд байна. Саяхан Засгийн газраас төрийн өмчит Ойн корпораци байгуулсан бөгөөд захирлаар нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг томилохоор болжээ. Тэрбээр 2012 оны сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшсэн ч Н.Номтойбаярт “далаараа тавиулж” унасан. Гэсэн ч АН олон суудал авч, Засгийн газраа байгуулах сургаар тэрбээр сайд болно гэж зүтгэж эхэлсэн юм. Унасан “бөх” П.Алтангэрэлд яам хариуцах хувь оногдсонгүй. Гэсэн ч ерөнхий сайд Н.Алтанхуягийн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмын дагуу түүнийг ийнхүү Ойн корпорацийн захирал болгохоор шийдсэн байна.
Т.Гэрэл