

Юу юунаас илүү зарим хүний гайхшийг барж байгаа нь социализмыг хамгийн ихээр хараан зүхдэг байсан АН-ынхан ийм бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байна. Уг нь МАН-ынхан иймэрхүү бодлого шийдвэр гаргавал цочоод, цочроод байхгүй л дээ. Харин ардчилал гэж цээжээ дэлддэг АН-ынхан хийж байгаа гэж бодохоор л арай дэндүү юм шиг гэж залуус гоморхож байна.
Хэрэв энэ янзаараа байгаад байвал төрийн албаныхан гэсэн нэрэнд “хашигдсан” Хойд Солонгосын иргэд шиг гунигтай хүмүүс гарах шинжтэй. Дээр нь төрийн алба буюу яам, агентлагуудаас 5000 гаруй иргэнийг бүтцийн өөрчлөлт нэрээр халах сураг гараад байгаа. Тэдэнд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгийг нь өгөөд хөөгөөд явуулахад л хангалттай гэж эрх баригчид тохуурхаж байх шиг. Уг нь ч төрийн албаныхан өнгөрсөн сонгуулиар АН-ыг далдуур их дэмжсэн гэсэн яриа гарсан. Одоо яая гэхэв, өөрсдийнх нь сонголт. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ардын үгийг сануулж буй хэрэг юм.
Төрийн албаныханыг бассан хамгийн сонирхолтой сэдэв бол интернет ашиглах эрхийг нь хязгаарлах. Ажлаа хийхгүй фээсбүүкээр “зугаалж”, твиттерээр “жиргэж”, мессенжерээр “чалчлаа” гэж энэ эрхийг нь хасч байна. Энэ бол шинэ мэдээллийн эриний эд, эс гэдгийг өглөөнөөс орой болтол утаснаасаа “жиргэж” суудаг дарга нар мэдэхгүй байна гэж үгүй.
Одоогоор яамдын ажилчдын интернэт хэрэглээг хязгаарлаж, Засгийн газрын ордны WIFI-ийг хаагаад байна. Тун удахгүй Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн интернэт сүлжээг ч гэсэн хаахаар яригдаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь Төрийн ордонд зөвхөн улс төрийн албан тушаалтан буюу гишүүд, сайдтангууд л интернэт хэрэглэж болох журам гаргахаар ярьж байна. Ямар Хойд Солонгос, БНХАУ, Иран, Ирак биш дээ. Энэ чинь ардчилал хөгжин цэцэглэсэн Монгол улс шүү дээ.

Удахгүй түүнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, эсвэл дэд дарга нь болох гэж байгаа гэсэн мэдээлэл бас ордноор таржээ. Тийм учраас л “очих газрынхаа ажлыг эртнээс тохирчихоод ийм юм хийгээд байгаа юм гэж гишүүдийн туслахууд шивэр авир хийгээстэй байна. ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг томилогдсон. Харин А.Мөнхбатыг түүний гарын хүн гэдэг. Тиймээс энэ удаа ч гэсэн гарынхаа хүнийг гарын дороо ажиллуулж, гар хөлийн үзүүр болгон ашиглах бололтой.
А.Мөнхбатын энэ санаачилга аль хир удаан хэрэгжиж, төрийн албаныхан түүнд нь дуулгавартай захирагдах уу, үгүй юу гэдгийг харах л үлдлээ. Хүнд ажил алба чухал л даа. Гэхдээ түүнээс илүү чухал мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх ашгаа хамгаалах эрх чөлөө гэж бий.
Энэ эрх чөлөөнд Ардчилсан засаг халдаад байгаа нь хачирхалтай. Хүний эрхэнд ингэж хэтэрхий их халдсан шийдвэр удаа дараа гаргаад байвал ардчилсан улс гэсэн үнэлэмж үгүй болж, социализмын салхи сэвэлзэх шинжтэй.
Хойд Солонгосыг бид шоолдог байсан бол харин одоо өөрсдөө Хойд солонгосууд шиг эрхээ хязгаарлуулах хэмжээнд хүрч ирлээ. Айх уу, гайхах уу?
24tsag.mn
Сэтгэгдэл (2)