Шинэ Засгийн газар өмнө нь 48 байсан агентлагийн тоог 28 болгож бууруулсан билээ.

Шинэ Засгийн газар өмнө нь 48 байсан агентлагийн тоог 28 болгож бууруулсан билээ. Татан буугдаж байгаа агентлагуудын ажлыг яамдад хуваарилж байгаа гэсэн тайлбарыг хийж байгаа. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлэл болон сүүлд байгуулагдаж байгаа төрийн өмчит компаниудыг харвал тийм биш бололтой. Засгийн газар хуучин агентлагуудын зүсийг хувиргаж төрийн өмчит компани, корпорациуд болгохоор төлөвлөж байна. Тиймээс олон төрийн өмчит компани, корпорацийн асуудал Засгийн газарын хэмжээнд яригдаж байгаа юм. Зарим нь ч эхнээсээ дарга, даамлаа томилоод эхэлжээ. Төрийн алба, хүнд суртлыг цомхон болгоно гэсэн ч мөн л "төрийн" гэсэн тодотголтой албан тушаалтнуудын тоог нэмж байна. Чухам татан буугдсан агнетлагуудаас бага хүн хүч, зардал гаргаж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулах юм.
Т.Гэрэл