
“Лондон-2012” паралимпийн XIVнаадам өнөөдөр эхэллээ. Манай улсын хувьд
энэ удаагийн олимпт зургаан тамирчныг оролцуулахаар болоод байгаа юм.

“Лондон-2012” паралимпийн XIVнаадам өнөөдөр эхэллээ. Манай улсын хувьд энэ удаагийн олимпт зургаан тамирчныг оролцуулахаар болоод байгаа юм. Тухайлбал, буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик, гэсэн дөрвөн төрөлд хурд хүчээ сорих юм байна.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бүүны 10 метрийн төрөлд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар оролцоно.
Ц.Болор