зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдагдсан хувь заяагаа амжилтаар нөхсөн дэлхийн топ 20 паралимпч

2012-8-29
0
ЖИРГЭХ
“Лондон 2012” Паралимпийн 14-р их наадмын нээлт өнөөдөр эхэлнэ. Олон олимпоос олон медаль зүүж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн дэлхийн шилдэг 20 паралимчийн түүхийг 24tsag.mn дэлгэж байна.

“Лондон 2012” Паралимпийн 14-р их наадмын нээлт өнөөдөр эхэлнэ. Олон олимпоос олон медаль зүүж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн дэлхийн шилдэг 20 паралимчийн түүхийг 24tsag.mn дэлгэж байна.

1. 1Олимпийн аврага азгүйтсэн ч паралимпийн аврага болсон түүх- Пол Шекерес /тэргэнцэртэй уралдаан/


Унгарын тамирчин Пол Шекерес бол паралимп болон олимпийн наадмаас хоёулангаас нь медаль хүртсэн цорын ганц тамирчин. Тэрээр 1988 оны Сөүлийн олимпоос туялзуур жадны багийн төрлөөс хүрэл медаль хүртжээ. Пол тулзуур жадны багш болно хэмээн бодож байсан ч 1991 онд автобусны осолд орж тэргэнцэр дээр өнжихөөс өөр аргагүйд хүрсэн байна. Гэсэн ч тэр 1992 онд Барселианогийн паралимпээс тэргэнцэртэй уралдааны төрлөөс алтан медаль хүртсэн. Үүнээс хойш Атлантагаас хоёр, Сидней, Афин, Бээжингийн паралимпаас нэг, нийт тав, өмнөхтэйгөө долоон медаль зүүсэн юм. “Олимпийн медальтай тамирчин хэрнээ аютобусны осолд орсон азгүй нэгэн би билээ. Гэвч энэ явдал надад өөр хаалгыг нээж өгсөн” хэмээн Поль ярьжээ.

1     
2. Хатуу хувь заяаг гар дээрээ үүрч зөөлрүүлсэн эмэгтэй Татяна МакФадден /тэргэнцэртэй уралдаан/


АНУ-ын тамирчин МакФадден зайлшгүй шаардлагын улмаас гараа хөгжүүлжээ. Нугасны өсөлтгүй төрснөөс болж түүний бүсэлхийнээс доошхи хэсэг нь мэдээгүй болсон байна. Гэр бүл нь түүнийг хаясан байсан учраас зургаан нас хүртлээ оросын асрамжийн газарт өсчээ. Асрамжийн газарт тэргэнцэр байдаггүй учраас МакФадден гадуур гарахдаа дандаа гараа ашигладаг болсон аж. 1994 онд америк эмэгтэй охиныг үрчлэн авчснаар 15 настайдаа Афины паралимпийн хөнгөн атлетикийн багт явжээ. Афины паралимпээс 15 настай охин 100 метрт мөнгө, 200 метрт хүрэл медаль хүртсэн бол Бээжингийн паралимпээс дахин дөрвөн медаль цуглуулжээ. Одоо 23 настай МакФадден 100, 400, 800, 1500 метрийн тэргэнцэртэй уралдаан болон марафоны тэмцээнд хүч сорино.
1
3. Өрөөсөн хөлтэйгөө харайж дэлхийн рекордыг эзэмшсэн бүсгүй Келли Картурайт /уртын харайлт/


Австралийн тамирчин Картурайт бага байхын л нэтболын тамирчин болохыг хичээж байв. Гэвч 15 настайдаа баруун хөл нь хорт хавдартайг мэдэж, эмч нар тайрах шийдвэр гаргасан байна. Дуртай спортоороо хичээллэж чадахгүй болсон Картурайт охин хөнгөн атлетикт оров. Амжилт түүнд амар, хурдан ирээгүй аж. Албаны эх сурвалжийн мэдээгээр Картурайт 2007 онд л харайх хүртэл замдаа уналгүй гүйсэн нь түүний амжилт байжээ. Харин Келли Картурайт жилийн дараа буюу Бээжингийн паралимпээс 100 болон 200 метрийн уртын харайлтын төрөлд дэлхийн рекордыг тогтоосон байна. Тэр уртын харайлтаас гадна ууланд авирах дуртай бөгөөд 2009 онд дэлхийн оргил Килиманжород авирч гарчээ.

1
4. Булаалгасан хувь заягаа нөхөж авсан эр Петер Норфолк /теннис/


1979 оны мотоциклийн осол Их Британы тамирчин Норфолкоос хөлөө ашиглах хувь заяаг нь булаасан юм. 2000 онд гэмтэл хүндэрсний улмаас хагалгаанд орж баруун гар, мөр нь мэдээгүй болсон байна. үүнээс хойш Норфолк паралимпийн спортын домог болсон юм. Афины паралимпээс теннисны ганцаарчилсан төрлөөс алт, хосын төрлөөс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр ганцхан зүүн гараараа л энэ амжилтийг бүтээсэн юм.
1
5.Хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн тамирчдыг ардаа орхисон Наталя Партика /теннис/

Олон улсын паралимпийн хорооны мэдээлснээр ихэнх теннисчид бөмбөг давуулах болон тэнцвэрээ сайн хадгалахын тулд чөлөөтэй гараа ашигладаг гэж мэдэгджээ. Баруун гаргүй бас мөргүй төрсөн Наталя Патрикад теннис тоглох боломж бараг л байгаагүй. Гэвч 23 настай тамирчин бүсгүй теннисийг яг л энгийн тамирчид шиг хурдаар оновчтой дамжуулдаг болжээ. Польшийн тамирчин Наталя паралимпийн анхны гараагаа 11 настайдаа Сиднейгээс эхэлжээ. Афиний паралимпээс ширээний теннисны ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Бээжингийн паралимпээс яг энэ төрлөөрөө алт, мөнгөн медалиудаа ихэрлүүлжээ. Түүний рейтинг дэлхийн нэг номерт бичигдэж, үзүүлэлтээрээ олимпийн хөгжлийн бэрхшээлгүй 50 тамирчинг ардаа орхиод байна. Түүний төрөлхийн зовлон энгийн олимпийн тамирчдыг давах өнцөг болсон нь энэ байлаа.

16. “Хөгжлийн бэрхшээлтэй Жэймс Бонд” Ли Пиерсон /морин спорт/

Их Британий тамирчин Морь унагч Ли Пиерсон нэгэн телевизийн шоунд оролцохдоо өөрийгөө “Хөгжлийн бэрхшээлтэй Жэймс Бонд” хэмээн тодорхойлж байсан. Эмээл дээр гарахаараа нууцлаг, зальтай, золбоотой болдог Пиерсон паралимпийн есөн алтан медальтай. Сиднэй, Афин, Бээжингээс гурав гурван алт. Харин Жэймс Бондоос ялгаатай нь Пиерсон ижил хүйстэн гэдгээ нуугаагүй хоёрхон паралимпийн тамирчны нэг нь аж. Тэрээр 2003 онд энгийн тамирчидтай өрсөлдөж Британийн үндэсний аварга болж байжээ. Тэрээр эрч хүчтэйгээс гадна өрөвч гэдгээрээ алдартай нэгэн. Афины олимпийн үеэр морь нь эрсэдсэн тамирчинд медалийн цэцгээ бэлэглэж байжээ.
1
7. Олон гуншинт Эстер Вержер /теннис/


Нидерландын тамирчин Эстер Вержер бол тэргэнцэртэй теннисийн хатан. Ганцаарчилсан теннисний төрөлд тэрээр 21 томоохон тэмцээний гуншинтай, паралимпийн гурван алттай. 2003 оны үзүүлэлтээр 450 тэмцээнд ялалт байгуулж байжээ. “Намайг хамгийн шилдэг тамирчин гэж дуудахад надад эвгүй байдаг байсан. Гэвч одоо өөрийнхөө амжилтын талаар санаа зовохоо больсон шиг байна. Учир нь одоо болон ирээдүйд хэн ч миний рекордийг эвдэхгүй нь ойлгомжтой байна” хэмээн Эстер Вержер ярьжээ. Вержер нугасны гэмтлийг засах мэс засалд найман настайдаа орж хөл нь үүрд мэдээ орохооргүй болсон аж.



8. Лааны 1гэрэлт амьдралаас олимпийн медальтан болсон Тэрезинха Гуйлхермина /гүйлт/


Бразилийн тамирчин, Сохор гүйгч Тэрезинха Гуйлхермина аль хэдийнээ паралимпийн од болжээ. Тэрээр Афины паралимпээс 400 метрийн гүйлтэд хүрэл, Бээжингээс 200 метрт алт, 100 метрт мөнгө, 400 метрт хүрэл медаль цуглуулжээ. Түүний гэр бүлийн ядуу тарчиг амьдрал түүнийг илүү амжилт гаргахад хөтөлсөн хэмээн тамирчид ярьдаг. Тэрээр Бээжингийн паралимпийн медалиа аавдаа үзүүлэхээр гэрт нь очиход тоггүйн улмаас аав нь лааны гэрэлд түүний медалийг үзсэн гэдэг. Харин паралимпийн аврага олсон орлогоосоо аавдаа тохилог байшин худалдан авч өгсөн гэнэлээ. 2011 оны ДАШТ-д Тэрезинха 200 болон 100 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг тогтоож, дөрвөн алт хүртжээ.
19. Манай гаригийн хамгийн хурдан хөлгүй гүйгч Жероми Синглетон /гүйлт/

АНУ-ын тамирчин Синглетон “манай гаригийн хамгийн хурдан хөлгүй гүйгч” гэдгээрээ алдартай. Түүнээс гадна математик, физик, үйлдвэрийн инженерийн зэрэгтэй боловсролтой нэгэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-д тэрээр сүүлийн долоон жилд Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториусыг ялсан цор ганц хүн болсон байна. “Би дасгалжуулагчдаа итгэдэг. Дасгалжуулагч маань хийж буй зүйлдээ мэргэжилтэн, харин би түүнээс суралцахыг хичээж буй оюутан” хэмээн Жероми ярьсан байна. 

110. Дэлхийн хагмийн алдартай паралимпч Оскар Писториус /гүйлт/
100, 200, 400 метрийн гүйлтийн уралдаанд дэлхийн рекордыг эзэмшигч Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус дэлхийн хамгийн алдартай паралимпч. Булчингийн хөгжилгүй төрсний улмаас тэрээр 11сартайдаа хоёр хөлөө тайруулсан байна. 25 нас хүртлээ рабигийн спортоор хичээллэсэн ч өвчин түүнийг тайван орхисонгүй. Өвдөгний бэртэл нь сэдэрсний улмаас 2004 оноос гүйлтийн спортруу байр сэлгэжээ. Гүйлтээр хичээлснээс хойш сарын дотор буюу 2004 оны паралимпээс Писториус 100 метрийн гүйлтэд хүрэл, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн юм. Тэрээр 100 метрийг олимпийн аваргын  үзүүлэлтээс  1.31 секундээр л удаан гүйсэн байв. Тэрээр паралимпийн гүйлтийн төрлөөс нийт 19 медалийг богцолсон.
1
11. Усны амьтан Сарай Гэскон /усан сэлэлт/

Зүүн гар нь нилэнхүйдээ мэдээгүй төрсөн Испанийн тамирчин Сарай Гэског усанд яг л загас шиг сэлдэг. Тэрээр есөн настайгаасаа олон улсын тэмцээнд оролцож, 15 настайдаа Бээжингийн паралимпээс алтан медаль хүртжээ. 2011 онд Евродийн ДАШТ-ээс эсан сэлэлтийн дөрвөн төрөлд есөн медаль хүртсэн нь түүнийг алдрыг оргилд хүргэсэн юм. Гэсэн ч тэр Өмнөд Африкийн домогт сэлэгч Натали Дө Тойтыг гүйцээгүй л явна.

1





12. Паралимп бүрээс таван алттай Натали Дө Тойт /усан сэлэлт/


17 настай Натали 2011 онд мотоциклийн ослоор зүүн хөлөө алджээ. Усан сэлэлтйин спортод аль хэдийн хөл тавьсан Өмнөд Африкийн тамирчин Натали хөлгүй болсон ч карьериа орхиогүй юм. Тэрээр 2002 онд энгийн тамирчидтай уралдаж наймдугаар байрт жагссан байна. Афины паралимпээс таван алт, нэг мөнгө цулгуулсан Натали Бээжингийн паралимпэд мөн л таван алттай сэлжээ.

113. Шведийн баялаг түүхтэй баатар Жонас Жакобсон /буудлага/

Жонас Жакобсон олон улсад нэр хүндтэй нэгэн биш. Гэвч тэрээр шведүүдийн хувьд спортын баатар юм. бүсэлхийгээсээ доош мэдээгүй төрсөн Жонас паралимпийн түүхэнд хамгийн баялаг түүхтэй хоёрдахь тамирчин. Тэрээр 1980 онд 15 настайдаа анхны паралимпийн медалиа зүүснээс хойш томоохон тэмцээнүүдээс 16 алт, 2 мөнгө, 9 хүрэл медаль хүртжээ.

1




14. Жилийн дотор алт бэлдсэн Том Эггер /сэлүүрт завь/


Их Британийн тамирчин Эггер 2005 онд Уорвикийн их сургуулийн рагбигийн тамирчин байв. Тэрээр найзуудтайгаа тоглож байгаад гурван метрийн өндрөөс цементэн хавтанлуу унажээ. Түүний нугас нь гэмтсэнээр хоёр хөл нь мэдээгүй болсон байна. Эггер 2007 оноос сэлүүрт завиар хичээллэсэн юм. Бээжингийн паралимпийн сэлүүрт завьны алтан медальт Эггер Лондонгийн паралимпд амжилтаа давтахыг хүсч байна.

1
15. 23 рекорд эзэмшдэг далайн гүнж Жессика Лонг /усан сэлэлт/

Сибирийн асрамжийн газраас нэг настайдаа үрчлэгдсэн Лонг охины хоёр хөл шагайгүй, өсгийгүй төрсөн аж. Таван сарын дараа Жессика Балтиморт ирж өвдөгнөөс доош хэсгээ тайруулжээ. Охин өөрийгөө далайн гүнж мэт төсөөлж өдөр бүр өвөөгийнхөө усан санд сэлдэг болжээ. Ингэж АНУ-ын тамирчин Жессика Лонг 2004 оны паралимпээс гурван алт зүүжээ. Харин Бээжингийн паралимпээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрлийн эзэн болсон юм. Тэрээр усан сэлэлтийн төрлөөр дэлхийд 20, паралимд гурван рекорд эзэмшиж байна.
1

16. Алтыг л авдаг сохор жудоч Антонио Тенорио /жудо/

Бразилийн тамирчин Антонио Тенорио зөвхөн алтыг л мэддэг. 41 настай жудо бөх Антонио 1996 оны Атлантийн паралимпыг оролцуулаад дөрвөн олимпийн босоо аврага. Тэрээр долоон настайдаа чавханд оногдсоноос болж зүүн нүд нь хараагүй болсон байна. Долоон жилийн дараа нүдний халдвар баруун нүдэнд нь очиж бүхэлдээ хараагүй болжээ. Лондон түүний сүүлийнх биш, тэр аль хэдийнээ Бразилийн паралимпд уригдсан байгаа аж.

322E1E9A9B41D3DDC924CBB8E5908D


17. Дайны партизан-паралимпийн аврага Чен Ляньлянь /гоөлбол/


Чен Ляньлянь Хятадын гоөлболын багийнхныг Бээжингийн паралимпийн аварга болгосон юм. Гоөлбол бол гандболтой төстэй тэмцээн. Нэг багийн зургаан тамирчны гурав нь тоглодог бөгөөд өрсөлдөгч багийнхаа цагирагт бөмбөгийг оруулж оноо авдаг аж. Чен Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдж байхдаа хараагүй болсон ч гоөлболын мастер.


1


18. Хэнийхтэй ч зүйрлэшгүй дээд амжилтын эзэн Курт Фиэрнли /тэргэнцэртэй уралдаан/


Нугасны гэмтэлтэй төрсөн Курт Фиэрнли үргэлж л хөдөлгөөнтэй нэгэн байв. Хүүхэд байхаасаа л тэргэнцэртэйгээ уралдаж, сургуулийн рагбигийн багт тоглодог байжээ. 28 настайдаа Курт саадтай уралдаанд орж, 96 км замыг уул болон ойгоор туулсан байна. Түүний тэргэнцэртэй уралдааны дээд амжилт хэнийхтэй ч зүйрлэгдэшгүй. Австралийн тамирчин Курт Фиэрнли 43 тэмцээнээс 31 ялалт авч, сүүлийн гурван паралимпээс гурав гурав, нийтдээ есөн алт хүртжээ.

1

19. Ялах зуршилтай бүсгүй Сара Сторей /дугуй, усан сэлэлт/

Их Британийн тамирчин Сара Сторейг ямар ч спортоор хичээллэсэн ялах зуршилтай нэгэн гэж хэлж болно. Зүүн гаргүй төрсөн тэрээр 1992 оны паралимпийн усан сэлэлтийн төрлөөс ихэр алттай иржээ. Энэ үед тэр дөнгөж 14 настай байсан юм. Атланта, Сидней, Афины паралимпээс тэрээр нийтдээ 10 гаруй медаль хүртжээ. Гэсэн ч чих нь өвдсөний улмаас энэ спортыг орхихоос өөр аргагүй болсон юм. Харин Сара бууж өгсөнгүй, гаргүй хэдий ч дугуйн спортод хүч сорьж Бээжингийн паралимпээс хоёр алт шүүрчээ.

1

20.Алтыг онилсон залуу Ширлене Коэлхо /жад шидэлт/

Тархины саажилттай төрсөн хэдий ч Коэлхо хөл бөмбөг болон дугуйн спортоор хичээллэж байсан. Гэвч Бразилийн тамирчин Коэлхо зургаан жилийн өмнө 24 настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна. Бээжингийн паралимпээс Коэлхо жад шидэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Одоо тэр алтыг онилж шиднэ.





Д.Идэржаргал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • төсөөлөөд үздээ (124.158.75.10)
    та өөрсөө асууув хэрвээ би ийм байсан бол яах вэ
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • (124.158.75.10)
    god
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • sanal 24iinhund (122.201.18.128)
    saihan niitlel bolson bnaaa, mongoliinhoo tamirchdiin iim tuuhiiig oruulbal yaasan ym bee
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • tse (202.179.11.42)
    xvnd setgel itgel sanaazlaga bwal yu ch xiij chaddagiig deerxi tamirchid vzvvlj bn. yamar aguuu xvmvvs be setgeliin xadtai.
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    14 цаг 39 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    14 цаг 57 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    15 цаг 16 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    15 цаг 51 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    16 цаг 15 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 0 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 42 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    17 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    18 цаг 43 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    18 цаг 57 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    19 цаг 24 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    19 цаг 32 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    20 цаг 17 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    20 цаг 36 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 22 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    21 цаг 31 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    21 цаг 35 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 37 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    21 цаг 47 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК