Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Амгалан: Шүүгчийн насны босгыг нэмэх нь зөв

2019-8-09
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал нийгмийн халуун сэдвээр тодроод байна. Эцэг хуулийг өөрчлөх цаг нэгэнт ирсэн гэх байр суурьтай нэгээхэн хэсэг байхад нэг нам эрх барьсан энэ үед түргэдсэн шийдвэр болно гэж үзэх хүмүүс ч бий юм. Юутай ч дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаар хэд хэдэн зүйл, заалтад өөрчлөлт орох замаар Ерөнхийлөгчийн болон шүүх засаглалын эрх мэдлийг хумих төлөв харагдаж буй. Энэ асуудлаар хуульч Ж.Бат-Амгалантай ярилцлаа. 


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хуульчид үүнд янз бүрийн саналтай байна. Та энэ шүүхийн салбарт цөөнгүй жил ажилласан туршлагатай. Энэ утгаараа та эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжилж байна. Удахгүй хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлнэ. Энэ хугацаанд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой нэлээд санал, шүүмжлэл явсан. Мөн Ерөнхийлөгч тусдаа төсөл оруулсан юм. Тиймээс уг төслүүдийн уялдаа холбоог хангах ажлын хэсгүүд байгуулагдаж байна. Нэгдүгээр хэлэлцүүлэг эхэлснээс хойш олон нийт, төрийн бус байгууллага, парламентад суудалгүй нам, хуульчдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гэвч хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд оруулна гэдэгт итгэлгүй байна. Улстөрчдийн “Үндсэн хуульд одоо л өөрчлөлт оруулахгүй бол болохгүй” гэж ухуулж байгаа нь буруу ойлголт. Засгийн газар, давхар дээл, Цэц, Монгол Улсын өрийн асуудал зэргийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах зайлшгүй оруулах шаардлага бий. Гэхдээ хуулийн төслийг харахад ард иргэдэд тайлбарлан ухуулж байгаагаас тэс ондоо. Бүр одоо байгаа зохицуулалтаас нь дордуулсан, хямрал руу хөтөлнө. Би тэгж л харж байна.

-Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байна. Энэ тал дээр?

-Өнөөгийн нөхцөлд ШЕЗ таван гишүүнтэй байх зохицуулалттай. Гишүүдийг Дээд шүүх, анхан, давж заалдах шүүгчдийн зөвлөгөөн, Монголын хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэг нэг хүнийг төлөөлөл болгож, гурван жилийн хугацаатай томилдог. Эдгээр таван төлөөлөл дундаасаа даргаа сонгож, баталдаг. Хүмүүс өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч л шүүхэд нөлөөлөөд байна. Шүүгч, ШЕЗ-ийн шүүгч нарыг томилж, зарим журмуудыг баталж байна гэж бодож ярьсаар ирсэн. Гэтэл үгүй шүү дээ. Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлж байна гэх нэрийн дор Их Хурлаар шийдүүлдэг болох гэж байна.

Тухайлбал, хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй байна. Үүний таван гишүүнийг Их Хурлаас томилно гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Их Хуралд ялсан намын таван гишүүн ШЕЗ-ийн гишүүн болох нь ээ. Ингээд томилсон хүмүүсээсээ буцаагаад манай намын авлига, тэр гишүүний асуудлыг дараарай, ийм хүнийг шүүгч болгоорой, тэр шүүгчид хариуцлага тооцоорой гэх зэргээр улс төрөөс шууд хамааралтай болгоно. Ерөөсөө ийм л асуудал. Уг нь бол Ерөнхийлөгчид эрх мэдэл олгосон органик хуулиудаар эрхийг нь хасч, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хязгаарлах боломжтой. Ингэж чадвал шударга бусын хонгил гэж ярьдаг тэр “хонгил” ч нурна.

-Шүүгчийг УИХ томилдог болох асуудал яригдаж байна. Ингэснээр шүүгчийн хараат бус байдал бий болно гэж хэлж байгаа ч нам дагасан шүүгч бий болж магадгүй гэсэн хардлага байна. Тэгэхээр шүүгч нарын асуудлыг ч гэсэн органик хуулиудаар зохицуулах боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Органик хуулиудаа сайжруулаад шийдэж болно. ШЕЗ, Шүүхийн мэргэшлийн хороогоор дамжуулан нийт хуульчдаас сонгон шалгаруулаад шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Харин Ерөнхийлөгч нэр дэвшигчийг батламжлах хуулийн хугацаа байхгүй байгаа юм. Үүнийг уг төсөлд 30 хоног байна гэж зааж өгсөн байна. Хэрэв татгалзвал шалтгаанаа тайлбарлана. Үгүй бол батламжилна гэдэг агуулга байж болно. Яагаад Ерөнхийлөгч томилдог байх нь зөв гэж үзээд байна гэхээр намын гишүүнчлэлээс татгалзсан нийт ард түмнээс сонгогддог субъект тул тодорхой хэмжээгээр батламжлах эрх нь байж болох юм. 

-Мөн шүүгч нарын насны хэмжээг нэмэгдүүлсэн байна лээ?

-Бүх шатны шүүгч нарын насны хязгаарыг тав таван жилээр сунгасан нь зөв гэж бодож байна. Тэгэхгүй бол анхан шатны шүүгч 25 нас хүрсэн хуульч хүн хийж болохоор заасан. Ц.Нямдорж сайдын шүүмжилдэг шиг 27, 28 настай эмэгтэй шүүгч болчихлоо. Өөрөө ч гэр бүл зохиогоод авч явж үзээгүй байж, бусдын гэрлэлтийг цуцлаад, амьдралыг шийдээд явж байна гэж ярьж байсан. Энэ үнэн шүү дээ.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “Шүүхийн хариуцлагын зөвлөл” бий болгох санал орсон байсан. Сахилгын хороо байх шаардлагатай юу?

-Шаардлагагүй. Учир нь тусдаа төсөв, санхүүтэй бөйгууллага байгуулсны оронд “Шүүхийн мэргэшлийн хороо”, “Шүүхийн ёсзүйн хороо”-г органик хуулиар сайжруулах ёстой. Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулагдлаа гэхэд зөвлөлийн гишүүд ямар хүмүүс байх юм. Улс төрөөс хамааралгүй хүмүүс бүрэлдэж чадах уу. Эсвэл тэтгэвэрт гарах болсон, карьер нь дуусч байгаа улстөрчийг гишүүнээр томилох уу гэсэн олон асуудал ургана. Хамгийн гол нь улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн захиалгаар шүүгч нарыг шантаажлах эрсдэлтэй. Хариуцлагын зөвлөл нь эргээд шүүгч нарт нөлөөлдөг, айлгадаг байгууллага болох вий. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл болон МАН-ын гишүүдийн төслөөс харахад Шүүхийн хариуцлагын зөвлөл байгуулахыг дэмжсэн байна лээ.

-Их Хурал дэргэдээ “Хянан шалгах хороо”-той байх тухай яригдаж байна. Энэ нь Засгийн газрын олон нийтэд мэдээлдэггүй нууц материалыг гаргуулах зорилготой гэж тайлбарласан. Ийм хороо байх ёстой юм уу. Их Хурал үүргээсээ халиад байгаа юм биш үү?

-Хянан шалгах хороо байгуулагдсанаар улсын нууцтай холбоотой мэдээллийг татаж шалгадаг, үүрэг өгдөг болно гэсэн үг. Үүнийгээ маш гоёор тайларлаж байна лээ. Гэхдээ журамлахдаа өөрөөр заах магадлалтай. Уг нь манай улсад хяналт, шалгалт явуулдаг Аудит, Мэргэжлийн хяналт, Авлигатай тэмцэх зэрэг байгууллагууд бий шүү дээ.

-Сумын Засаг даргыг нутгийн иргэдээр сонгодог болгох санал хэр зөв бэ?

-Холбооны улс шиг зохицуулалт орж байна гэж харж байна. Нэг дүүрэг аймгаасаа их хүн амтай байна. Гэтэл аймаг нь хотын статустай. Энэ асуудлыг цэгцлэхийн оронд анхан шатны нэгжид маш их намчирхал байна. Энэ байдлыг засахын тулд сум, дүүргийн Засаг даргыг нийт ард иргэдээс сонгодог болъё. Түүнчлэн өөрсдөд нь төсвөө бүрдүүлэх тодорхой хэмжээний эрхүүдийг өгье гэж байна. Ийм заалт манай улсад одоогоор тохирохгүй. Тухайлбал, замын наана цаана байгаа хоёр дүүргийн татвар нь өөр. Нэг аймаг руу ороход зам ашигласны өөр татвар, нөгөө рүү ороход бас нэг өөр татвар. Ийм байдал руу шилжинэ. Харин сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болбол одоо байгаа иргэдийн нийтийн хурал гэж байхгүй болно. Сумын Иргэдийн хурлыг сонгоно. Нийслэлийн ИТХ, аймгийн ИТХ-ын сонгууль болохгүйгээр дүүргийн ИТХ-аас төлөөллүүдээ авчирч, үүнээсээ нийслэлийн Засаг даргаа сонгодог. Ингэхээр аймаг, нийслэлийн Засаг дарга доод нэгж болох сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгөх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Босоо тогтолцоо алдагдана гэсэн үг.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон нэмэгдүүлж, таван жилийн хугацаатай сонгогддог байх санал оруулсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Яагаад 76 гишүүний тоо гарсан гэхээр тухайн үед хоёр орчим сая хүн амтай байсан. Ингээд 15-20 мянган хүнд хүрч ажиллах Их Хурлын гишүүн байна гэх тооцоо гарсан юм билээ. Энэ тоогоор явбал бид 140 орчим гишүүнтэй байх ёстой. Зарим судлаач нар 21 аймаг, есөн дүүргээсээ нэг нэг гишүүн нийт 30 орчим гишүүнтэй байлгамаар байна гэсэн санал гаргасан юм билээ. Миний хувьд одоо байгаа гишүүний тоо бидэнд хангалттай. Их Хурлын гишүүдийн тоог бага байлгана ч буруу. Учир нь манай улс томоохон хоёр хөрштэй. Өмнөх түүхээ харвал ганц удирдагчтай байх үед гаднаас нөлөөлөх нөлөөлөл асар их байсан. Одоо үед тухайн үеийнх шиг зоригтой удирдагч “төрнө” гэж бодохгүй байна. Итгэж боломгүй улстөрчид олон байна. Тиймээс шийдвэр гаргах түвшний хүмүүс олон байх ёстой. Мөн нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлж болохгүй.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдвал аль аль хуульд ямар зүйл, заалт нэмэгдэх бол?

-Шүүхийн тогтолцоог харвал Шүүхийн захиргааны хууль болон Шүүхийн тухай хуулиудад нэг заалт өөрчлөгдөхөд л дагаж гарах хуулиуд өөрчлөгдөх шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр бусад дагалдах хуулийн 35 хувьд нь өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, манай улс нийт 500 орчим хуультай. Үүний 100 орчимд нь өөрчлөлт орох шаардлага үүснэ гэсэн үг.

-Хуулийн төсөлд шүүгчийн бие даасан байдлыг хангасан зохицуулалт оруулж чадахгүй ухарсан зохицуулалт оруулж байна гэж ойлголоо?

-Тийм. Шүүхийн байгууллагад улс төрийн уур амьсгал оруулж болохгүй. Гэтэл үүн дээр нь ШЕЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар улс төрийн хамааралтай хүмүүсийг оруулах гээд байна.  

-Шүүгч нар шударга бус шийдвэр гаргадаг талаар иргэдийн олон гомдол, шүүмлжэл бий. Таны хувьд Шүүхийн хариуцлагын зөвлөл байх шаардлагагүй гэлээ. Тэгвэл Ёс зүйн хороо өөрөө шударга ажиллаж чадаж байна уу?

-Ёс зүйн хороо гэдэг шүүгчийг ажлын байран дээрээ архидан согтуурсан байна уу эсвэл ёс зүйн хэмжээнээс хэтэрсэн хориотой арга хэмжээ авсан байна уу гэдэг нь тогтоогдвол тодорхой хэмжээгээр сануулга өгдөг, шийтгэдэг. Харин иргэдийн дунд Ёс зүйн хороог ёс зүйтэй нь холбоотой биш шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж гомдол гаргадаг тал бий. Хэрэв шүүгч тухайн иргэний хэргийг буруу шийдсэн бол Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхэд хандаж засуулах боломжтой. Харин Ёсзүйн холбоотой эцсийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр баталгаажуулдаг юм. Тэгэхээр шүүгч нь шүүгчээ шүүхдэггүй гэсэн үг. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн хорооны шийдвэр эцсийнх байх ёстой. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй байна. Учир нь тэдний тайлбарласнаас бодит байдал дээр өөр байгаад байгаа юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.12.9)
    kkkkk
    2019 оны 08 сарын 10 | Хариулах
  • зочин (64.119.26.17)
    40 өөс дээш байх ёстой шүү
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Deed dood nasig nemeh ni mash zuv shuu, Ajil, amidralin turshlagatai shuugch nar baih yostoi Yostoi saidin helsenchlen uuruu ger bul zohioj uzeegui baij busdin ger bulin asuudlig shiideh gej yu b dag yum Manai uls shig dunguj surguuli tugssun huuhduudig shuugch bolgodog yamar ch uls oron baihgui shuu!!!
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Dood hyazgaarig nemj baival deed hyazgaarig hamt shiideh heregtei Jishee ni: 40 nasnaas deesh gevel 20 jil ajillaad l tetgevertee garah uu Ene hugatsaa hangalttai dadlagajih hugatsaa mun uu Araihiij nas togtood turshlagatai bolj ehlenguut ni gargah ni her zohimjtoi ve! Amerika zereg ulsad nasaaraa huulichaar ajillaj baij mash undur shalguur davj b j 60 nas hurch baij saya shuugch boldog!!! Iim nasni humuus aldaa gargah ni yu l bol!!!
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.37)
    Шүүгчийн насны доод хязгаарыг 40 нас болгох нь зүйтэй
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Эр (103.229.122.140)
    Амьдралаа зохиож шийдэж чадаагүй хүүхдүүдээр шүүгч хийлгэдгээ боль. Шүүгчид нас зааж өгөх ёстой. 40-с дээш настай гэх мэт
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 29 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 50 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 55 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 25 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 27 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК