
УИХ-ын ээлжит бус чуулган 10.20 цагт гишүүдийн 66.2 хувь нь хүрэлцэн
ирснээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс
46 нь хүрэлцэн ирсэн байв.

УИХ-ын ээлжит бус чуулган 10.20 цагт гишүүдийн 66.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 46 нь хүрэлцэн ирсэн байв. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Засгийн газар байгуулагдаж бүтэц бүрэлдэхүүнээ батлаад ажилдаа орсон ч яаралтай шийдвэл зохих олон асуудал хүлээгдэж байгаа тул ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж буйг онцоллоо. Ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалтад хоёр сарын дараа болох аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2012 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг хэд, хэдэн цаг хугацаанд шахагдсан төслүүд бий аж. Ингэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хүрээнд УИХ дахь намын бүлэг завсарлага авах асуудлыг хугацаатай болгохоор зорьжээ.
Одоо ээлжит бус чуулган завсарласан бөгөөд 11.00 цагаас эхлэн байнгын хороод хуралдана.