зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Майкл Жексон: Насанд хүрсэн хүүхэд

2012-8-29
0
ЖИРГЭХ

michael_jackson2    Өнөөдөр домогт дуучин Майкл Жексон амьд сэрүүн байсан бол 54 нас хүрэх байлаа. Түүнийг өнөөдөр дэлхий даяар дурсан санаж байна. Хөгжмийн ертөнцөд домог болсон дуучин Майкл Жесконы тухай үнэн, худал түүхүүд одоо хүртэл хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа. Тэртээ 1993 оны хоёрдугаар сарын 10-нд ярилцлагын хатан хаан Опра Уинфритэй ярилцжээ. Энэ ярилцлага Майкл Жексоны дотоод ертөнцийн хаалгыг бусдад дэлгэсэн юм. Майкл Жексон таны төсөөллөөс өөр амьдрал туулсан...

Опра: Би энэ нэвтрүүгийг бэлтгэж байхдаа таны бүх бичлэгийг үзсэн. Бурхан намайг гэрчилнэ биз, бүгдийг нь. Тэр бичлэгүүдийг харж суухад та зүгээр л дахин төрж, амилчих шиг болох юм. Харин тайзны ард тийм аз жаргалтай байж чаддаг байсан уу?
Майкл: Тайз миний орон гэр байсан. Тайзан дээр өөрийнхөөрөө байдаг байсан ч буухаараа хичнээн гунигтай болдог байсныг маань хэн ч мэдэхгүй.

Опра: Нээрээ гэж үү?
Майкл: Тийм ээ.

Опра: Бүр анх дуулж эхэлснээсээ авахуулаад л тийм гунигтай байсан хэрэг үү?
Майкл: Гуниглаж, ганцаардаж явсан үе минь... Нэр алдар гэж юмтайгаа эвлэрэх хэцүү байсан. Ах нартайгаа хөгжилдөж, дэрээр байлдаад л сайхан байсан үе бий... гэхдээ л ганцаардлаас болоод үе үе уйлдаг байсан.

michael_jackson2Опра: Хэдэн настай байхдаа?
Майкл: Өө, их бага байсан. Найм, есөн нас болов уу даа.

Опра: Өөрөөр хэлбэл дөнгөж нэрд гарч байхдаа?
Майкл: Тийм.

Опра: Бүх дэлхийд, бид бүгдэд та харагдаж байснаасаа огт өөрөөр амьдарч байсан байх нь. Бага байхдаа би таны ах Жэки Жэксоны эхнэр болохыг мөрөөддөг байлаа. Та нарын амьдрал бидэнд үлгэрийн юм шиг санагддаг байсан гэж би хэлэх гээд байна л даа. Бүгдээрээ л тэгэж амьдрахыг хүсдэг байсан штээ!
Майкл: Сайхан байсаан. Алдар нэртэй байх сайхан л даа. Дэлхийгээр аялаж, хүмүүстэй танилцана. Гайхалтай. Нэг их гомдол тавиад баймааргүй ч нэр алдарт бас өөр тал бий. Бэлтгэл сургуулилтад маш их цаг зарна, өөрийгөө энэ бүхэнд бүрэн зориулах хэрэгтэй болно. Хүүхэд нас гэдэг юм надад байгаагүй юм байна гэдгийг одоо л би ойлгож эхэлж байна. Гурван цаг хичээлээ давтчихаад, бүр орой унтах хүртлээ студид дуу бичүүлдэг байсан. Ажилламааргүй, тогломоор байгаагаа бодох бүр нулимсаа гартал гомддог байснаа санаж байна.

Опра: Би багадаа хүүхэлдэйгээр тоглоод л, яриад л байдаг байлаа. Хүүхэд болгонд гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан мөрөөдөл, төсөөллийн орчин бадйаг шүү дээ. Танд тийм юм байсан уу?
Майкл: Үгүй. Тийм болхоор одоо үүнийгээ нөхөж олж авмаар байна. Яагаад миний эргэн тойронд хүүхдүүд байгаа юм гэж хүмүүс гайхдаг. Тэдний ачаар би “Диснэй лэнд”, тоглоомны төв гээд бага насандаа амсаагүй мэдрэмжээ авч байна. Миний бага нас бол ажлаас ажил, концертоос концертийн хооронд өнгөрсөн. Тоглолтгүй үед студийн бичлэг, телевизийн шоу, ярилцлага, гэрэл зураг авахуулах гээд завгүй байсан.

michael_jackson2Опра: Майлк Жексон, дараалсан дөрвөн хиттэй хөвгүүн бусад хүүхдүүдээ өөр амьдралтайгаасаа болж уйлж суудаг байсан байх нь ээ?
Майкл: Шоу- бизнест би дуртай байсан, одоо ч тэр. Гэхдээ хүссэнээрээ хөгжин цэнгэж чадахгүй байсан үе бий. Энэ л гол гонсойлгодог байлаа. Нэг удаа бид Өмнөд Америк явах болчихоод ачаа хөсөг, унаа тэрэг бүх юм бэлэн. Харин би хаашаа ч явмааргүй, бусдаасаа нуугдчихаад ганцаараа уйлж суусан.

Опра: Саяхан таныг Пепсигийн рекламанд тоглохдоо бага насныхаа хүүхдийн дүрд цагаан арьстан гаргахыг шаардсан гэсэн?
Майкл: Ямар тэнэг юм бэ? Миний сонссон хамгийн маанаг явдал наадах чинь байна даа. Рекламанд миний царайг ашиглаж байгаа. Ер нь яалаа гэж цагаан жаал минй дүрд тоглох юм. Би хар арьст америк хүн, би үүгээрээ арьсныхаа өнгөөр бахархдаг. Миний дүрд ази хүүхэд тогловол ямар вэ? Энэ балай ярианд эрүүл саруул ухааны өчүүхэн ч гэсэн хэсэг байна уу?

Опра: Алга, за тийм байдаг байж. Таны тухай хамгийн их хэлэлцдэг сэдэв рүү оръё. Энэ бол таны арьсны өнгө. Бага залуудаа ондоо байсан тань үнэн. Маш олон цуу яриа байдаг л даа. Хар арьстан байх нь танд таалагддаггүй учраас арьсаа цайруулсан хэрэг үү?
Майкл: Миний мэдэж байгаагаар арьс цайруулагч гэж байдаггүй. Би тийм юмыг энэ насандаа хараагүй, мэдээгүй. ..

Опра:
Намайг багад тийм юм зардаг байсан даа. Бүгдээрээ л “арьсаа цайруулаарай” гээд л. Гэхдээ тань шиг болоход сая литр зарцуулах хэрэгтэй байсан биз.
Майкл: За яахав, хамаг учрыг нь хэлье. Арьс гууждаг, түүнийг зогсоож болдоггүй өвчтэй байсан юм аа, би. Окей? Гэхдээ хүмүүс миний тийм байхыг хүсдэггүй байдлаар маань төсөөлөн зохиож ярихаар сэтгэл өвдөөд байх юм.

Опра: Тэгэхээр...
Майкл: Энэ бол миний асуудал, миний хянаж чаддаггүй асуудал. Тэгвэл байгаагаасаа илүү бараан болох гэж наранд шардаг хүмүүс хэн юм?

Опра: Гоо сайхны хагалгаанд хэдэн удаа орсон бэ?
Майкл: Цөөхөн, их цөөхан. Тоолъё гэвэл хоёр хуруунд багтана. Гоо сайхны хагалгаанд орсон холливуудынхан нэг зэрэг амралтаа аваад явчихвал хот хоосорно гэдэг байдлаар үүнийг харцгаая л даа.

Опра: Би танаас нэг юм асууя. Олон эхчүүд асууж өгөөрэй гэж хүссэн юм. Та яагаад бүжиглэхдээ дандаа хоёр хөлнийхөө завсарт гараа хавчуулаад барьж базаад байдаг юм бэ?
Майкл: Яагаад гараараа барьж, базаад байдаг юм бэ гэж үү?

Опра: Харин тийм. Дандаа л тэгдэг.
Майкл: Өөрийн эрхгүй, цаанаасаа л. Бүжиглэж байхдаа хөгжмийн аялгууг дүрслэх хэрэгтэй болдог болохоор миний хөдөлгөөнийг хөгжим, аялгуу л удирдаж байгаа хэрэг. Би тэр хавиа барих, шүүрэхийн донтой хүн биш л дээ. Заримдаа би бичлэгээ хараад “Үүнийг би хийсэн гэж үү?” гэж боддог. Би хэмнэл, айзмын боол болдог.

Опра:
Та одоо бүсгүй хүнтэй болзож байна уу?
Майкл: За тийм ээ.

Опра: Тэгвэл хэнтэй?
Майкл: Брук Шилдстэй уулзаж байгаа. Бид олны өмнө гарахыг хүсдэггүй учраас голдуу гэрээрээ л уулзах юм даа. Тэр манайд ирнэ, би бас тэднийд очно.

Опра: Та ер нь дурлаж байсан уу?
Майкл: Байсан.

Опра: Брук Шилдст үү?
Майкл: Тийм, бас өөр бүсгүйд.

michael_jackson2Опра: Өөр бүсгүйд ч бас гэнэ ээ? Нэг юм асуухыг зөвшөөрөөч. Надад эвгүй байна л даа. Гэхдээ л асууна. Та зандан уу?
Майкл: Би ёс төртэй эр хүн.

Опра: Тэгэхээр та хариулахгүй нь ээ.
Майкл: Надад эвгүй байна.

Опра:
Хэзээ нэгэн цагт гэрлээд, үр хүүхэдтэй болох магадлал танд хэр байгаа юм бол гэдэг бидэнд сонин байна л даа.
Майкл:
Би үүнийг хийж чадахгүй бол миний амьдрал дутуу дундуур байх болно. Яагаад гэвэл надад гэр бүлийн амьдрал маш их таалагддаг. Би хүүхдэд хайртай. Би үүнийг мөрөөдөж байна. Гэхдээ яг одоо бол хүслээ биелүүлж чадахгүй нь. Би хөгжимтэй гэрлэсэн. Хийж байгаа бүхнээ ажилдаа зориулах ёстой...

Орчуулсан Б.Хатан-Эрдэнэ /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • burhanii elch ee (202.179.30.160)
    gaikamshigt uzegdel phenomem ene kuntei ken yu yarik be... gekdee satanud bas l ik oroldoj bsan bdag aa... amen
    2012 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    14 цаг 46 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    15 цаг 4 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    15 цаг 23 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    15 цаг 59 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    16 цаг 23 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 7 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 49 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    18 цаг 6 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    18 цаг 50 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    19 цаг 4 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    19 цаг 31 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    19 цаг 40 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    20 цаг 25 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    20 цаг 44 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 29 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    21 цаг 38 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    21 цаг 42 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 45 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    21 цаг 54 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК