
Уул уурхайн үндэсний ассоциацийн дэргэдэх “Уул уурхайн хүний нөөцийн
хөгжил” ТББ-аас Mining management service болон “Tysons” компанитай
хамтран сургалт аялал зохион байгуулжээ.

Уул уурхайн үндэсний ассоциацийн дэргэдэх “Уул уурхайн хүний нөөцийн хөгжил” ТББ-аас Mining management service болон “Tysons” компанитай хамтран сургалт аялал зохион байгуулжээ. Уг сургалт, аялалд хамрагдсан хүмүүс ирэх есдүгээр сарын 24-өөс эхлэн АНУ-ын Лас Вегас хотын үзэсгэлэн худалдааны төвд болох MINExpo-д оролцохын зэрэгцээ Нью-Йорк, Вашингтон хотуудаар аялах боломжтой болжээ. Энэ үеэр уул уурхайн бизнесийн ашигтай үйл ажиллагаа, аюулгүй байдлын хамгаалалт, нөхөн сэргээлтийн сүүлийн үеийн шинэ технологитой танилцаж, дэлхийд тэргүүлэгч компанийн төлөөлөгч, мэргэжилтнүүдтэй уулзаж танилцах боломжтой болох гэнэ.
Ц.Болор