
“Маск” продакшныхан ирэх есдүгээр сарын 17-ноос шинэ шоу тоглолт хийх
аж. “Маск”-ынхан дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, өөрөөр хэлбэл потенциаль
өндөртэй.

“Маск” продакшныхан ирэх есдүгээр сарын 17-ноос шинэ шоу тоглолт хийх аж. “Маск”-ынхан дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, өөрөөр хэлбэл потенциаль өндөртэй. Тийм болохоор энэ нөөцдөө түшиглэж тэд мюзикл хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Бас драмын жүжиг ч тоглох санаа байгаа юм байна. Сонирхуулахад, тус хамтлагийн зургаан жилийн ой болсон. Энэхүү ойгоороо тэд хамт олноороо салхинд гарч өнгөрүүлэх тухай бил өмнө мэдээлсэн. Тэгвэл тэд волейбол, буудлагын тэмцээн зохиож хоорондоо уралдсан байна. Волейболын тэмцээнд хоёр хоёроороо нэг баг болж өрсөлдсөн бөгөөд жүжигчин С.Жавхлан, Ж.Мөнхсайхан хоёр түрүүлж “Swatch” брэндийн цагаар шагнуулсан гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn