
Марчелло Пьянти гэгч зураач-уран барималч эр шашин дэндүү шүтдэг болохоор эхнэрээсээ салах зориг хүрэхгүй байлаа.

Марчелло Пьянти гэгч зураач-уран барималч эр шашин дэндүү шүтдэг болохоор эхнэрээсээ салах зориг хүрэхгүй байлаа. Уг нь салъя гэвэл шалтаг мундахгүй. Түүний эхнэр Пьянти наашаа гэсэн болгонтой энгэр зөрүүлдэг байв. Долоо хоног бүр шинэ амрагтай хэвтэж байхыг нь нөхөр нь илрүүлдэг байв. Ятгаж гуйгаад, зодож нүдээд тусыг эс олжээ. Хөөрхий зураач нэгэн удаа тэсвэр алдаж... Нэгэн өглөө зураачийн хөршүүд нойрноосоо сэрээд гайхан дуу алдацгаав. Учир нь Пьянтигийн гэрийн өмнө суурийг нь цэцэг ногоогоор чимсэн эр бэлэг эрхтэний цутгамал хөшөө сүндэрлэсэн байлаа. Хөшөөн дээр “Миний эхнэр-янханд зориулав. Хайрт эхнэр минь одоо чи сэтгэл ханах байлгүй!” хэмээн бичсэн байв. Үүний дараа олон нийтийн ёс суртахууныг доромжилж гутаасан гэсэн ял тулган, хөөрхий зураачийг хоёр сарын хугацаатай засан хүмүүжүүлэх ажилд илгээжээ. Хөшөөг эвдэж нураан хог дээр хаясан байна. Өшөө авагч зураач маань шоронгоос гарангуутаа янхан эхнэрээсээ салах ажлаа цэгцэлжээ. Тэрээр “Би энэ эмэгтэйтэй цаашид амьдарч чадахгүй, хүсэл ч алга. Харин бусад эрчүүдийн амьдралыг битгий сүйтгээсэй гэж найдаж байна” хэмээжээ.