
Эдийн засгийн байнгийн хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороог байгуулах санал гаргаж, хорооны гишүүдийг томилов. Дэд хороог УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахлаж ажиллахаар болсон юм. Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох, үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийг бага хүүтэй зээл тусламж олгоход дэд хороо чиглэлээ болгон ажиллах юм байна.