
"Сүлд чуулгын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
өөрийнх нь караокегоор үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй үл ялих
шалтгаанаар зодож хүндээр гэмтээжээ.

"Сүлд" чуулгын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өөрийнх нь караокегоор үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй үл ялих шалтгаанаар зодож хүндээр гэмтээжээ. Бүр хаалгаа түгжээгүй байхад нь өрөө рүү нь орж байгаад чирж гаргаж зодсон гэнэ шүү. Тэрбээр эмэгтэй хүнийг зодож байхдаа "Монголын цагдаа миний өмнө мөрдэстэйгээ бүжиглэдэг" гэж цугласан олны өмнө ичих ч үгүй орилж байжээ. Одоогоор хохирогчийн бие хүнд, хэвтэрт байгаа аж. Хавирга нь хугарч, хөл гар нь хөхөрч, хөдөлгөөнийг нь хорьсон болохоор уг бүсгүй эмчийн хяналтанд байгаа юм байна. Г.Ариунбаатарын "Сүлд" караокед эмэгтэйчүүд орохоо больжээ. Учир нь Г.Ариунбаатар өрөөнд нь орж ирээд зодоод хаячихна хэмээн эмээцгээж байна. Караокед заавал өрөөгөө түгжих ёстой юм байна шүү хүмүүс ээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)