
- Цагдаагийн тодорхойлолт авдагийг болиулна гээд байгаа. Яаж зохицуулах гэж байна?
-Хоёр янзын зохицуулалт байна. Нэгдүгээрт, Цагдаагийн тодорхойлолтыг иргэдээс шаардахгүй. Тийм тодорхойлолт шаардлагатай бол тухайн байгууллага өөрсдөө цагдаагаас авдаг болно. Өөрөөр хэлбэл, иргэд анкетээ бөглөхөд л болно. Тэгэхээр тухайн байгууллага тус иргэний гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг цагдаад хүсэлт гаргаж мэдэж болно.
- Тухайн байгууллага хүсэлтээ яаж гаргах вэ?
-Тэрийг цахимжуулна.
- Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг солино гээд байгаа. Энэ талаар?
- Солино гэдэг нь зөвхөн удирдлагыг нь солих бус. Бодлогыг мөн солино. Хүн солихоос илүү гурван зарчим барьж байна. Нэгдүгээрт, бизнесийн бүлэглэлээс ангид байх ёстой. Хоёрдугаарт, “рецетив” эрүүгийн ертөнцөд нөлөөтэй болсон хүмүүсээс ангид ажиллах ёстой. Гуравдугаарт, улстөржихгүй байх ёстой. Харин Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж байгаа цагдаагийн шинэчлэлийн бодлогыг дэмждэг байх, дотоод хариуцлагын асуудлаа шийдэх чадвартай байх, цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүлээн зөвшөөрөгдөх, цагдаа иргэдэд үйлчлэх үйлчилгээний байгууллага байхад, иргэдэд ойр байх ажиллахыг зохион байгуулах чадвартай байх ёстой.
- Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
- Миний тооцоолж байгаагаар ирэх долоо хоногт эхэлнэ.
Б.Чимэг