
"Нюанс" хамтлагийнхан маргааш ОХУ-д болох Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцох юм.

"Нюанс" хамтлагийнхан маргааш ОХУ-д болох Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцох юм. Улаан-Үдийн телевизээс уг саналыг хүлээн авч наадмын нээлтэд ая дуугаа өргөхөөр болсон "Нюанс" хамтлаг тун удахгүй тус хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, ногоон картны азтан болж АНУ-ыг зорьсон Өнөрөө хамтлагийнхаа 10 жилийн ойн баярт оролцохоор өнгөрсөн жил нутагтаа ирээд буцсан. Харин өдгөө тус хамтлагийн гурван залууг тайзнаа дуулахад тэрээр ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Д.Ундрах 24tsag.mn