Яг одоо Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүж байна. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцож байгаа юм. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар шүүж байгаа. Улсын яллагчийн зүгээс тэдэнд 1.6 жилийн хорих ял төлөвлөөд байгаа билээ.
Б.Чимэг