
Иракийн Үндэснийн шүүх яамны сайд тус улс өчигдөр 21 ялтанг цаазалсан тухай мэдээлжээ. Энэ дунд гурван эмэгтэй багтаж байгаа бөгөөд бүгд террорист ажиллагаанд холбогдсон хэргээр ял авсан юм байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар Ирак 2011 оны 11-р сараас хойш 90 гаруй хүний цаазалсан байна. "Human Rights Watch" байгууллагын дэд захирал Жое Сторк "Алан хядлага гэсэн үг бидэнд тийм ч олон зүйл хэлж өгч чадахгүй. Цаазын ялаас татгалзсан орнуудын тоо нэмэгдэж байгаа үед нэг өдөрт 21 хүнийг цаазална гэдэг анхаарал татаж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.