

-“Асуудал олон байгаа нь үнэн. Гэхдээ тэр бүхнийг өнөөдөр ярих нь зохимжгүй. Та бүхэнтэй нэг зүйлийг хэлэлцэж тохиролцохоор ирсэн юм. Түүнийгээ л хэдүүлээ хэлэлцэнэ” гэж Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл тайлбар хийснээр асуух эрхийн танхимын анхны иргэдрүүгээ нүүж очсон хэлэлцүүлэг голдиролдоо орсон гэнэ. Тус хорооны нутаг дэвсгэрт 2010 онд хорооны контор, өрхийн эмнэлэг, цагдаагийн байр бүхий барилгын зөвшөөрөл олгожээ. Гэтэл үүнийг Татварын ерөнхий газар(ТЕГ) , Чингэлтэй дүүргийн татварын газрын ажилчдын байр болгон өргөжүүлж 13 давхар барилга барих нэмэлтийг уг захирамжид оруулсан байна. Иргэд захирамжийн энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй нь он дамжсан хэрүүл болжээ. Энэ мэт иргэдийн санал, гомдлыг талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл сонсож, санал бодлоо солилцсон байна.
Д.Ундрах 24tsag.mn